Ursgal Digital · Төсөл & демо

03 · Хувцас, загварЗохиомол брэнд «MANAN»

Төсөл: Дотоод демоСистем: тусдаа байршуулсан, өөрийн өгөгдлийн сантайТөлбөр: симуляц, мөнгө шилжихгүйAI туслах: Холбогдсон прототип

03 · Хувцас, загвар · ажиллаж буй жишээ систем

MANAN — хувцасны брэндийн онлайн дэлгүүр, өөрийн өгөгдлийн сантай

Худалдан авагчийн дэлгүүр, худалдааны туслах, ажилтны удирдлагын самбар нэг PostgreSQL өгөгдлийн сан дээр ажиллана. Захиалга, үлдэгдэл бодитоор бүртгэгдэж, зөвхөн төлбөр симуляц байна.

Энэ бол Ursgal Digital-ын бүтээсэн жишээ систем. MANAN зохиомол брэнд — бүртгэлтэй компани, бодит захиалагч биш. Систем manan-store.vercel.app хаяг дээр тусдаа ажиллана; админд «Демо горимоор нэвтрэх» товчоор нууц үггүй орно.

MANAN дэлгүүрийн нүүр хуудас: намар–өвлийн цуглуулгын баннер, цэс, хайлт, сагс
MANAN дэлгүүр утсан дээр

Өөрөө туршаад үзээрэй

Дөрвөн алхамд худалдан авагч, ажилтан хоёрын аль алиных нь талаас систем хэрхэн ажилладгийг харна.

  1. Хэмжээ сонгоод үлдэгдлийг хар

    «Оверсайз hoodie»-ийн өнгө, хэмжээг сонгоход тухайн хувилбарын үлдэгдэл, SKU шууд гарна. Дууссан хэмжээ сонгогдохгүй.

    Барааны хуудас (шинэ цонхонд нээгдэнэ)
  2. Туслахаас асуу

    Дэлгүүрийн баруун доод буланд «Туслах» товч бий. «Хар hoodie L размер байгаа юу?» гэж асуухад өгөгдлийн сангаас шалгаад хариулна.

    Дэлгүүр (шинэ цонхонд нээгдэнэ)
  3. Демо захиалга өг

    Захиалах хэсэгт «Жишээ мэдээлэл бөглөх» дараад QPay-н туршилтын төлбөр хий. Захиалга өгөгдлийн санд үүсч, үлдэгдлийг нөөцөлнө — мөнгө шилжихгүй.

  4. Админ самбараас хяна

    «Демо горимоор нэвтрэх» дарж өөрийн захиалгын төлөвийг өөрчил. Цуцлахад үлдэгдэл буцаж, үлдэгдлийн бүртгэлд тэмдэглэгдэнэ.

    Админ самбар (шинэ цонхонд нээгдэнэ)
Барааны хуудас: Оверсайз hoodie, M хэмжээ сонгосон, үлдэгдэл 7 ширхэг, SKU MN-HOD01-LAT-M
Барааны хуудас: өнгө × хэмжээ тус бүрийн үлдэгдэл, SKU, хэмжээний хүснэгт.
Удирдлагын самбар демо горимд: захиалгын дүн, хүлээгдэж буй захиалга, дууссан хувилбар, 14 хоногийн график
Удирдлагын самбар: захиалга, дуусаж буй хувилбар, борлуулалтын тойм — бүгд өгөгдлийн сангаас.

Худалдааны туслах

Энэ демод: Холбогдсон прототип

Туслах таамаглахгүй. Бараа, үнэ, өнгө, хэмжээ бүрийн үлдэгдэл, хүргэлт, буцаалтын нөхцөлийг өгөгдлийн сангаас уншиж, барааны карт, холбоостой хариулна. Олдохгүй бол шууд хэлнэ.

  • Каталогийн горим — одоо идэвхтэй. AI загвар дуудахгүй: монгол асуултыг задлаад өгөгдлийн сангаас хайна.
  • AI горим — OpenAI түлхүүр тохируулахад асна. Хариулт дахь үнэ, тоог өгөгдлийн сантай тулгаж, таарахгүй бол каталогийн хариулт руу буцна.
  • Хамгаалалт — хүсэлтийн тоо, өдрийн AI зардалд дээд хязгаартай.
Туслахыг дэлгүүрт турших (шинэ цонхонд нээгдэнэ)
Туслах «Хар hoodie L размер байгаа юу?» гэсэн асуултад өгөгдлийн сангийн үлдэгдлээр хариулж буй нь

Дотор нь юу байгаа вэ?

Харагдах хэсгийн ард бодит дэлгүүрт хэрэгтэй дүрэм, хамгаалалт ажилладаг.

  • Хувилбарын үлдэгдэл

    Өнгө × хэмжээ бүр өөрийн SKU, үнэ, үлдэгдэлтэй. Сөрөг үлдэгдлийг өгөгдлийн сан өөрөө хориглоно.

  • Хэт зарахаас хамгаална

    Захиалга нэг гүйлгээнд хийгдэнэ: үлдэгдлийг түгжиж, үнэ, хүргэлтийг сервер дахин тооцоолоод нөөцөлнө.

  • Үлдэгдлийн бүртгэл

    Нөөцлөх, цуцлах, нэмэх, засах бүр хэн, хэзээ, яагаад гэдэгтэйгээ бичигдэнэ. Цөөн үлдсэн хувилбарыг самбар сануулна.

  • QPay-д бэлэн

    Төлбөрийн адаптер sandbox, production горимтой. Энэ демод зөвхөн шошготой симуляц ажиллана.

  • Эрхийн түвшин

    Эзэмшигч, менежер, ажилтан, демо. Эрхийг сервер шалгана; нийтийн демо эрх зөвхөн өөрийн захиалгыг өөрчилнө.

  • Өдөр бүрийн цэвэрлэгээ

    Зочдын нээлттэй захиалга 48 цагийн дараа цуцлагдаж, үлдэгдэл сэргэнэ. Оруулсан хувийн мэдээлэл 30 хоногийн дараа нууцлагдана.

Технологи: Next.js 16, React 19, PostgreSQL (Neon), Drizzle ORM, Cloudinary, Vercel. Unit, integration, Playwright тесттэй.

Гэрэл зураг: Burst (Shopify)-ийн үнэгүй лицензтэй зураг. Эх сурвалж бүрийг MANAN-ы зургийн эх сурвалжийн хуудсанд (шинэ цонхонд нээгдэнэ) жагсаасан.

Ursgal Digital · 03

Энэ демо юуг харуулж байна вэ?

Өнгө, хэмжээ бүрийн үлдэгдлийг өгөгдлийн сангаас шууд харуулж, «L байгаа юу?» гэх асуултад бодит үлдэгдлээр хариулна. Захиалга, үлдэгдэл, төлбөрийн төлвийг нэг самбараас хянана.

Демод ажилладаг хэсэг

  • 30 бараа, ангилал, цуглуулга, хайлт
  • Өнгө, хэмжээ, үнэ, үлдэгдлээр шүүх
  • Өнгө × хэмжээ тус бүрийн SKU, үнэ, үлдэгдэл
  • Хэмжээний хүснэгт, хадгалсан бараа
  • Сервер талд тооцоолдог сагс, захиалга
  • Захиалгын төлөв хянах хуудас
  • Өгөгдлийн сангаас уншдаг худалдааны туслах

Симуляц, хязгаарлалт

  • QPay төлбөр симуляц — бодит мөнгө шилжихгүй, «туршилтын төлбөр» гэж бүртгэгдэнэ
  • Захиалга өгөгдлийн санд демо захиалга болж үүснэ, хүргэлт хийгдэхгүй
  • Демо эрхээр бараа, үлдэгдэл, тохиргоог зөвхөн харна; өөрийн захиалгынхаа төлөвийг өөрчилнө
  • Зочдын нээлттэй захиалга 48 цагийн дараа цуцлагдаж, үлдэгдэл буцна

Бодит байдал

Дотоод демо

Ursgal Digital-ын дотоод демо: тусдаа байршуулсан, өөрийн PostgreSQL өгөгдлийн сантай ажиллаж буй систем. MANAN бол зохиомол брэнд — бүртгэлтэй компани, бодит захиалагч биш. Бараа, жишээ захиалга, харилцагч бүгд зохиомол.

Чатбот — бодит хэрэглээнд: Хараахан хийгдээгүй, энэ демод: Холбогдсон прототип

Туслах MANAN-ы өгөгдлийн сангаас бараа, үнэ, хэмжээ бүрийн үлдэгдэл, хүргэлтийн нөхцөлийг уншиж хариулна, мэдээлэлгүй зүйлийг зохиохгүй. Нийтийн хувилбар каталогийн горимд ажилладаг (AI загвар дуудахгүй); AI горим OpenAI түлхүүрээр асна. Бодит дэлгүүрт хараахан ашиглагдаагүй.

Ийм шийдлийн үнэ

  • Онлайн дэлгүүр + QPay2,890,000₮
  • Онлайн дэлгүүр + QPay + борлуулалтын AI4,390,000₮-⁠өөс+ сард 349,000₮
  • Борлуулалтын AI чатбот1,990,000₮-⁠өөс+ сард 299,000₮
Бүх багц, нөхцөлийг харах

Танай бизнест тохируулж хийнэ

Сонголтоо хийгээд Messenger-ээр илгээх мессежээ бэлдээрэй. Эцсийн үнэ, хугацааг бичгээр тохирно.

Тэмдэглэгээ: Харилцагчийн бодит систем — Харилцагчийн бизнест ажиллаж байгаа шийдэл. Нэр, брэнд, өгөгдлийг нь бичгээр зөвшөөрөл авахаас өмнө нийтлэхгүй. Өөрийн брэндийн бодит систем — Манай өөрийн брэнд дээр бодитоор ажиллаж буй систем. Төлбөртэй захиалагчийн төсөл биш. Дотоод демо — Ursgal Digital-ын бүтээсэн жишээ бүтээгдэхүүн. Захиалагчийн төсөл биш. Ажиллагаатай прототип — Ажилладаг хувилбар бий, бодит бизнест хараахан нэвтрээгүй. Симуляц — Захиалга, төлбөр, мессеж бодитоор үүсэхгүй. Таны үйлдэл зөвхөн энэ хөтчийн цонхонд 30 минут хадгалагдана.

Чатботын төлөв: Бүрэн ажиллаж буй · Холбогдсон прототип · Симуляц демо · Хараахан хийгдээгүй.

Ursgal Digital нүүр хуудас